Сурагчдын “Үдийн хоол”-нд хатсан мантуу өгөх, дээж авдаггүй зөрчил илэрчээ

Энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “үдийн хоол” болгосон. Улмаар 1-5-р ангийн 377 мянган хүүхдэд үдийн хоол өгч байгаа билээ.

Тэгвэл ШӨХТГ-аас сурагчдын үдийн хоол хөтөлбөрт шалгалт хийхэд, шаардлага хангаагүй зөрчил гарчээ.

Тодруулбал, цайны газрын хяналт шалгалтанд хамрагдсан зарим сургуулиудад:

  • Хоолны дээж авдаггүй
  • Хөргөгчинд хатсан мантууг ихээр нөөцөлсөн
  • Хоол үйлдвэрлэл явуулах заал бохир, ариун цэвэр, цэвэрлэгээ үйлчилгээний шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд элбэг илэрлээ.

Сургуулийн удирдлага, орон тооны бус хяналтын зөвлөлөөс тавих хяналт сул байгаа талаар ШӨХТГ-аас мэдээллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ