ШХАБ судлалын төвийг байгууллаа

Тодруулбал, ШХАБ нь энэ онд 20 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд дэлхийн газар нутгийн 23 хувь, хүн амын 43 хувийг хамарч, хамтын ажиллагааны 29 механизм, 36 шинжээчдийн бүлгийг багтаасан, 50 гаруй олон улсын гэрээг баталсан бүс нутгийн томоохон бүтэц болон өргөжжээ.
ШХАБ нь ОХУ, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан гэсэн 8 бүрэн эрхт гишүүн, Афганистан, Беларус, Иран, Монгол дөрвөн ажиглагч улс болон яриа хэлэлцээний Азербайжан, Армен, Камбож, Балба, Турк, Шри Ланк гэсэн зургаан түнштэй. Монгол Улс ШХАБ-ын анхны ажиглагч орон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ