Нөхрөө Альцгеймерийн өвчтэй гэж ятган, данснаас нь 600 мянган доллар хулгайлжээ

 Донна Марино гэгч америк эмэгтэй, эрүүл саруул нөхрөө Альцгеймерийн өвчтэй гэж итгүүлж, 600 мянган доллар данснаас нь хулгайлсан байна. Тэрээр нөхрөө 20 жилийн турш хуурч мэхэлсэн аж. Ийм өвчтэй гэдэгтээ итгэлтэй байсан нөхөр нь түүнд бүх санхүүгээ хянах боломж олгож л дээ. Түүгээр ч барахгүй залилагч эмэгтэй, нөхрийнхөө гарын үсгийг бичиг баримт, тэтгэврийн чек дээр хуурамчаар үйлджээ. Тиймээс Донна 1999 оноос хойш нөхрийнхөө дансанд 600 мянган доллар шилжүүлж чадсан аж.                        Цагдаагийн ахмад Жозеф Мурго "Марино нөхрийнхөө итгэмжлэлийг залилан мэхэлж авсан. Дараа нь түүний тусламжтайгаар тэр хүний татварын хөнгөлөлтийг авсан. Түүгээр барахгүй нөхрөө Альцгеймерийн өвчтэй гэж итгүүлснээр банкинд очиж, санхүүгийн асуудлаа цэгцлэхгүй гэж итгэж байсан" хэмээн ярив. Цагдаагийнхан 2020 онд Доннагийн үйлдсэн залилангийн томоохон схемийн тухай мэдээлэл хүлээн авснаар мөрдөн байцаалт эхлүүлсэн ба үүний үр дүнд Мариног баривчлаад, хулгай, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ