Нэвтүүлэгч Игорь Кириллов нас нөгчжээ


Зөвлөлтийн нэвтрүүлэгч, хөтлөгч Игорь Кириллов 89 насандаа таалал төгсчээ. Оросын телевизийн Нэгдүгээр сувгаар ингэж мэдээлсэн байна.

“Бидний домогт мэргэжил нэгтэн, ахмад нөхөр, олон хүний жинхэнэ багш тэр “Время” нэвтрүүлгийг 20 гаруй жил  хөтлөсөн юм. “Нэвтрүүлэгч” гэсэн үгийг дурдах төдийд л Игорь Кирилловын дүр төрх нүдний өмнө тэр даруй тодорч ирдэг” гэж телевизийн сувгаар өгүүлжээ.

Игорь Кириллов 1957 оноос телевизэд ажиллаж эхлэжээ. 1968 оноос 1989 онд  нэгдүгээр сувгийн нэвтрүүлэгчдийн хэлтсийг тэргүүлж байсан байна.

Түүнчилэн хөтлөгчийн хувиар тэр 1965 оноос Улаан талбайгаас парад, жагсаалыг  телевизээр шууд хөтлөн явуудаг байсан юм.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ