Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслөөс сургалт зохион байгуулж байна

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хөтөлбөр зохицуулагч нэгжээс санхүүгийн програм, бүртгэл, тайлан мэдээлэлүүдтэй холбоотой сургалт зохион байгуулж байна.
Тодруулбал, сургалтаар санхүүгийн програм, бүртгэл тайлан хэрхэн гаргах , төсөв удирдамжтай холбоотой асуудал, аудитаас өгсөн зөвлөмжийн дагуу хэрхэн ажиллах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.
Тус сургалтад санхүүгийн програмын багш А.Мягмарсүрэн, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн санхүүгийн ахлах мэргэжилтэн Б.Шинэтуяа, төслийн санхүүгийн туслах ажилтан Б.Бадамчимэг, Л.Сайнбаяр болон салбар хүлээн авагч байгууллагуудын нягтлан бодогч нар оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ