Цас орсны улмаас Өлгий-Цагааннуур чиглэлийн Зээгтийн давааны зам хаагджээ

Баян-Өлгий аймагт арваннэгдүгээр сарын 2-ний шөнө цас орж хүчтэй цасан болон шороон шуурга шуурчээ. Үүний улмаас Өлгий-Цагааннуур чиглэлийн Зээгтийн давааны зам хаагдаж тээврийн хэрэгслүүд саатсан байна.

Үүнтэй холбогдуулан шуурхай ажлын хэсэг гарч аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ