Женниг болзоонд урих урилга 30.000$-ын үнэтэй

Нэгэн залуу Женниг болзоонд урих урилгаа 30.000$-ын үнэтэй самбарт байршуулжээ.
Цахимд Шиан Газа нэрээр алдаршсан Кристиан Альберт Газагийн үйлдэл олны анхаарлыг татаад байна. Тэрээр BLACKPINK хамтлагийн Женнид сэтгэлээ илчилж, YG энтертайментийн байрны ойролцоох сурталчилгааны самбарт Женниг болзоонд урьж буй урилгаа байршуулжээ.
Уг урилга Шиан Газагийн өөрийнх нь зурагтай ба “Ким Женни Руби Жэйн чамайг оройн хоолонд урьж болох уу? Намайг хамгийн аз жаргалтай нэгэн болгооч” хэмээн солонгос болон англи хэлээр бичжээ.
BLACKPINK's Jennie Talks About Her Career, Childhood Passions, And More |  Soompi

Шиан Газа зар сурталчилгааны самбарын түрээсийн зардлыг 30 мянган ам.доллар гэжээ.
Женниг оройн хоолонд урьсан сурталчилгааны самбар нь YG энтертайментийн байрнаас хэдхэн километрийн зайд орших Өмнөд Солонгосын Сөүл хотын Ёнсан-гу, Ноксапён-даеро 11-гилд байрладаг аж.
Мөн тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан сурталчилгааны самбарын зургийг нийтэлсэн нь 89 мянга гаруй хандалт, 17 мянган сэтгэгдэл, 26 мянган шэйр авчээ. Түүнчлэн Шиан Газа зар сурталчилгааны самбарын түрээсийн зардлыг 30 мянган ам.доллар гэжээ.
Rappler.com сайтын мэдээлснээр Шиан Газа “Би түүнтэй хэрхэн холбогдохоо мэдэхгүй байсан болохоор сурталчилгааны самбарт болзооны урилгаа байрлуулсан. Түүнээс “тийм” гэдэг хариулт сонсоно гэж найдаж байна” гэжээ.
Гэхдээ Шиан Газа анх удаа ийм үйлдэл хийж байгаа хэрэг биш юм. Тэрээр өмнө нь 2017 онд Филиппиний жүжигчин Эрих Гонзалесыг сурталчилгааны самбараар дамжуулан кофенд урьсан боловч бүсгүй татгалзаж байв.
Эх сурвалж: allkpop

СЭТГЭГДЭЛ БИЧИХ