Лондонгийн таксины жолооч нар цахилгаан машин ашиглаж байна

Уг агентлагийн мэдээлснээр, энэ нь байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд тус санаачилга Их Британийн нийслэлийнхэнд хөнгөлөлттэй үнээр цахилгаан машин худалдаж авах, түрээслэх боломж олгож байгаа юм. Эл хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд Uber Лондон дахь зорчигчдоос нэг миль (ойролцоогоор 1,6 км) зайд 3 пенс (0,04 доллар) агаад Uber 135 сая фунт стерлинг (184 сая доллар) хуримтлуулсан аж.
"Ройтерс"-ийн мэдээлсэнчлэн Лондоны 4,000-гаад таксины жолооч цахилгаан машинаар зорчиж буй төдийгүй тэнд дэлхийн бусад томоохон хотоос олон цахилгаан машин байгаа гэж Uber тооцоолжээ. Энэ долоо хоногт АНУ-ын автомашин түрээслэгч "Hertz" компани 2023 он хүртэл "Tesla"-гаас 50 мянган цахилгаан машин авахаар төлөвлөж буйгаа зарласан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ