Өнөөдөр дархлаажуулах суурин 16 цэг 20.00 цаг хүртэл ажиллана

Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасалдуулахгүй байх , шинжилгээний болон вакцинжуулалтын цэгүүдийг цагийн хуваарийн дагуу ажиллуулах чиглэлийг Улсын Онцгой комиссоос холбогдох албаныханд өгчээ.

Энэ дагуу арваннэгдүгээр сарын 5, 26-ны өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, хүүхэд, дотор, шүдний кабинет, нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет зэрэг байгууллагууд 09:00-15:00 цагийн хооронд ажиллах аж.

Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Ковидын рентгентэй амбулаторийг 10:00-15:00 цаг хүртэл ажиллуулахаар зохицуулалтыг хийжээ.

“Ковид-19” халдварыг илрүүлэх явуулын болон суурин шинжилгээний цэгүүд дээрх өдрүүдэд хуваарийн дагуу 09:00-12:00 цагийн хооронд ажиллах юм.

Түүнчлэн дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллах аж.










СЭТГЭГДЭЛ БИЧИХ