Зөн билэгтэн цар тахал хэзээ дуусахыг хэлж байна

Ковидын өмнөх үед бүрэн эргэж орохгүй гэдэг нь үнэн, юу гэвэл манай гарагт хэтэрхий их өөрчлөлт гарсан юм гэж СтарХит сайтад бичжээ.
Бас ч үгүй хэдэн жил хүлээхээс аргагүй гэж Линда хэлсэн байна. “Цар тахлыг хүртэл хэвийнд тооцогдож байсан тэр амьдрал 2024 он гэхэд эргэж ирнэ, ингэхдээ бүх юм бага зэрэг өөр болох юм шиг надад санагдаж байна” гэж тэр дурджээ. Юу гэвэл, ковидын вирус үлдэж, харин хүмүүсийн дархлаа сайжиран, вирус сулрах гэнэ.
“Коронавирус 2024 оноос хойш хаа нэг тийшээ алга болохгүй, ханиад томуугийн адил л байх болно. Бид жил бүр шинэ шинэ вакцин хийж, ханиад томуугийнх шиг энэ вакцинаар тариулна. Вирус ч өөрөө суларч, аюул багатай болно” гэж Хевард-Миллс тэмдэглэжээ. Ковидын зэрэгцээ, манай гарагт бусад өвчин ч гарцаагүй гарна. Энэ нь зүй ёсны үйл явц юм.
Ингэлээ гээд үүнээс айж эмээх хэрэггүй, анагаах ухаан хөгжиж, шинэ шинэ эм, вакцин гарна гэж тэр үзэж байна. “Глобалчлал, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн, ялангуяа үйлдвэрийн аргаар мал, шувууны мах боловсруулах байдлаар илэрдэг хүн, амьтан хоорондын нягт харилцаа зэрэг нь вирус шинээр мутацилагдах бодит нөхцөл юм” гэж тэр хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ