COVID-19-ийн шинж тэмдэг өөрчлөгдөж байна

Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны эпидемиологийн хүрээлэнгийн орлогч захирал Наталья Пшеничная РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа, COVID-19-ийн хамгийн байнга илэрдэг шинж тэмдэг өөрчлөгдсөн тухай хэлжээ.
Коронавирусийн шинж тэмдэг амьсгалын замын хурц вируст халдвар болон ханиад томуугийн илрэлийг илүүтэй санагдуулах боллоо гэж тэр хэлсэн байна. Олонхи өвчтөнд хамрын ханиад туссан мэт болж, хоолой өвдөж байгааг тэмдэглэжээ. “Харин үнэр, амт мэдрэхгүй байх нь гол шинж тэмдэг байхаа больсон юм” гэж Пшеничная хэлсэн байна.
Суулгах зэрэг ходоод-гэдэсний замын бусад асуудал бас өвчний эхний шатанд тохиолдлын 30-50 хувь болсныг шинжээч онцлон тэмдэглэжээ. Эдгэрсний дархаа ч вирус гэдсэнд үржиж болох бөгөөд өвчин эдгэрснээс хойш хэдэн сарын дараа ч гэдэснээс илэрч болно гэж тэр хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ