Мафийн 70 гишүүнд ял оноожээ

  Италид сүүлийн 30 жилийн хугацаанд мафийн бүлэглэлийн эсрэг явуулсан хамгийн том шүүх хурал 11-р сарын 6-ны бямба  гарагт боллоо. Калабрийн "Ндрангета" гэмт бүлэглэлийн 70 гишүүнийг шүүх хурлыг Ламеция-Терме хотод зөвхөн дээрх зорилгоор тусгайлан барьсан цогцолборт хийжээ. Шүүх хурлыг хаалттай хийсэн ба хэрвээ ял оноовол хугацааг нь гуравны нэгээр багасгахыг Италийн эрх баригчид зөвшөөрсөн аж.                        Шүүхийн танхимд 11-р сарын 6-ны өдөр 91 яллагдагч байсны 21-ийнх нь гэм буруугүй нотлогдсон бол бусдад 20 жил хүртэлх хорих ял оноолоо.                                    
 "Ндрангета" мафийн бүлэглэлийн гишүүн гэгддэг 355 хүнийг, тэрчлэн улс төрчид, цагдаа нар гээд хамсаатнуудыг нь мөн буруутган ялласан байна. Тэднийг хүн амь, алах оролдлого, хар тамхины наймаа, мөнгө угаах, албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг гэмт хэрэгт буруутгасан юм. Яллагдагсдын ихэнх нь 2019 онд Итали, Герман, Швейцари, Болгарт зохион байгуулсан цагдаагийнхны ажиллагааны үеэр баривчлагдсан ба тэдний дунд мафийн бүлэглэлийн толгойлогч, "Авга ах" хочит Манкузо-Луижи Манкузо байлаа. Тэрээр өмнө 20 жил хоригдож байсан гэнэ.        
"Франс Пресс" агентлагийн мэдээлснээр, Италийн прокурорын газар тус улсын орчин үеийн хамгийн нөлөө бүхий мафийн бүлэглэлийн нэг болох "Ндрангета"-гийн эсрэг шүүх хурал ил болно гэж найдаж байна. Уг гэмт бүлэглэл нь олон тэрбум долларын зэвсэг, хүн, хар тамхи наймаалдаг төдийгүй 2016 онд гишүүдийг нь дөрвөн жилийн өмнө хоёронтаа болсон аймшигт газар хөдлөлтийн дараа Италид барилгын бизнес болон үл хөдлөх хөрөнгийн залилангийн хэрэгт буруутгаж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ