Googl болон Telegram компанийг 6 сая рублийн торгууль ногдууллаа

 "Москва хотын Таганский дүүргийн шүүх ОХУ-д хориглосон  мэдээллийг устгахаас татгалзсан Google болон Telegram компанид 6 сая рублийн торгууль ногдууллаа" хэмээн Москвагийн шүүхүүдийн "Telegram" сувагт мэдээлжээ. Уг мэдэгдэлд "Шүүх ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 13-ын 41-д заасны дагуу Telegram-ын эсрэг захиргааны протоколыг (Интернэт дэх мэдээллийн нөөцийн эзэмшигчийн мэдээллийг устгахгүй байх, хэрэв устгах үүргийг ОХУ-ын хууль тогтоомжид заасан бол) зөрчсөн тул 4 сая рублийн торгууль ногдуулсан" гэж дурдсан аж. Мөн Google-д 2 сая рублийн торгууль ногдуулсан нь тодорхой болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ