Зураач Н.Сэргэлэнгийн "Дэлхийн нэг өдөр" бүтээлийн дижитал хувилбарыг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа

Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Энэ хүрээнд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийг NFT буюу дижитал арт хувилбарт шилжүүлэхийг дэмжиж, зургийг Mongol NFT компани дижитал хэлбэрт оруулжээ. Монголын анхны том хэмжээний энэхүү бүтээлийн дижитал хувилбарыг олон нийтэд танилцуулж, дижитал зургийн тодорхой хэсгийг буюу Сингапур, Англи, Унгар болон Австрали тив, Нью-Йорк хот гэсэн таван хэсгийг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа.

“Дэлхийн нэг өдөр” зургийн тодорхой хэсгийг амжилттай борлуулснаар бусад бүтээлийг олон улсын зах зээлд NFT технологиор дамжуулан борлуулах, аливаа бүтээлийн эх хувь нь Монгол Улсдаа үлдэж, дахин давтагдашгүй хуулбарыг үнэд хүргэх, энэ замаар уран бүтээлчдээ дэмжих технологийн боломж буй нь харагдаж байна хэмээн Соёлын яамнаас мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ