Малаа хариулахаар яваад сураггүй болжээ

Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багийн малчин Н 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагийн орчимд малаа хариулахаар гэрээсээ гараад сураггүй болжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 23:30 цагт сумын Онцгой Комисс хүлээж авсан байна. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд болон ар гэрийнхэн нь малчин Н /58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ