Ямар чихэрлэг амттан эрүүл мэндэд хамгийн аюулгүй вэ?

  Оросын эмчилгээний хоолны мэргэжилтэн Юлия Половинская ямар чихэрлэг амттан эрүүл мэндэд хор учруулдаггүй тухай РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ.  Сахаргүй пастил болон мармелад зэрэг амттаныг хоолныхоо цэсэнд айж эмээлгүйгээр оруулж болно гэж тэр хэлсэн байна. Түүнчилэн жимс жимсгэнэ, хатаасан жимсэнд хангалттай хэмжээгээр агуулагддаг глюкоз нь хүний биед шаардлагатай ажээ. Дэлгүүрт байдаг бараг бүх чихэрлэг амттан  цэвэршүүлсэн сахар агуулдагийг тэр сануулсан байна. “Сахар нь  дасал болдог хүлээн зөвшөөрөгдөөгүй мансууруулах бодис юм. Сахар нь цусанд инсулиний хэмжээг ихэсгэж, ингэснээр бие махбодид өөх хуримтлагддаг.  Улам олон хүн таргалалт, чихрийн шижин өвчинд (арван хүн тутмын нэг нь)  шаналж байна. Харин чихрийн шижингээр нас барах явдал дэлхийд дөрөвт эрэмблэгдэж байгаа юм” гэж Половинская хэлжээ.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ