Цэргийн төв эмнэлэг хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болно

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Улаанбаатар хотод 6500, улсын хэмжээнд 24 мянган ор дэлгэн ажиллуулсан. Харин сүүлийн нэг сард халдварын тохиолдол буурч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд шинээр дэлгэсэн тусгаарлах байруудыг татан буулгаж эхлээд байна. Энэ хүнд хэцүү цагт Цэргийн төв эмнэлгийн хамт олон ачааны хүндийг үүрч олон мянган иргэнийг халдварт өвчний аюулаас аварч байна. Тус эмнэлэг нь улсын хэмжээнд галт зэвсэг, хутга мэсний гэмтэл, хордлогын яаралтай тусламжийг үзүүлдгээрээ бусад улсын чанартай томоохон эмнэлгүүдээс ялгардаг онцлогтой. Эрүүл мэндийн салбарын хувьд 2021 оны гуравдугаар сараас эхэлж гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн. Энэ нь манай салбарт хийгдэх зайлшгүй реформ юм. Ингэснээр салбарын хөгжил нэг шатаар ахина гэж дүгнэж байна” гэсэн юм.

Түүнчлэн энэ үеэр тус эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан яаралтай хэрэгцээтэй байгаа хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өгөхөө мэдэгдлээ. ЭМЯ улсын томоохон эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж байгаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ