“Тавантолгой түлш” түлшний шуудайг тасалдахаас сэргийлж 100 кг-ын шуудайгаар савлаж байна

Энэ долоо хоногоос эхлэн сайжруулсан шахмал түлшийг 100 кг-аар борлуулж буй. Учир нь шахмал түлшний 25 кг-ын шуудай Эрээн боомт дээр дээр гацсанаас үүдэж 100 кг-аар савлаж байгаа юм.    “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Минягаас хэрхэн зохицуулалт хийж байгаа талаар тодрууллаа. Тэрээр "Сайжруулсан шахмал түлшийг савладаг 25 кг-ын шуудай хил дээр гацаж хүндрэл учраад байна. Тиймээс шахмал түлшний нөөц тасалдахаас сэргийлж 100 кг-ын шуудайгаар давхар савлаж, 25 кг-ын түлшнээс хоёрыг өгч түр зохицуулалт хийж байгаа. Тав хоногийн дараа хилээр 25кг-ын шуудай нэмж ирж хэвийн горимд орох тул тэр хүртэл хомсдол үүсгэхээс сэргийлж байна "гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ