Хүйтний улирал эхэлсэн нэг сарын хугацаанд 29 хүн осгож, нас баржээ

 Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой иргэд гудамж талбайд осгож нас барах тоиолдол ихсэх хандлагатай байгаа аж.  Хамгийн сүүлд, энэ сарын 8-ны өдөр Хөвсгөл аймагт үсний найранд оролцоод гарч явсан 53 настай эмэгтэй осгож нас барсан байдалтай олдсон бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.  Сүүлийн  нэг сарын хугацаанд улсын хэмжээнд 29 иргэн осгосон байдалтай нас баржээ. Үүнээс 51,7 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна. Осгож нас барсан иргэдийн 58,6 хувь нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 41,4 хувь нь бусад шалтгааны улмаас осгож нас баржээ. Эдгээр иргэдийг хүйсээр нь авч үзвэл 27 хүн нь эрэгтэй бол хоёр нь эмэгтэй хүн байна.  Иймд, иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн нэгнийгээ орой үдшийн цагаар ганцаар явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ