Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 43, суурин 45 цэгт 97 багийн 382 эмч, ажилтан ажиллаж, 5868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. 

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 74.7 хувь,

  • II тунгийн хамралт 71.1 хувь,

  • Нэмэлт тунгийн хамрагдалт 23.2 хувь байна.

Иргэн та дархлаажуулалтын бүрэн болон нэмэлт тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөж байна.

Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх;

  • Хүн хоорондын зай барих;

  • Гар угаах, халдваргүйжүүлэх;

  • Байнгын агааржуулалт хийх;

  • Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх;

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ