Зүүн Европт "Ковид-19" халдварын тоо эрс нэмэгдэж байна

Дэлхий дахинд "Ковид-19" халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа болон улс орнуудад дэгдэлт яагаад ихэссэн талаар өнөөдөр /2021.11.12/ УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр танилцууллаа.

Тэрбээр "Дэлхийн улс орнууд, түүн дотроо Зүүн Европын улсууд болох Румин, Болгар, ОХУ, Молдав баруун Европын Герман, Голланд зэрэг улсуудад дөрөв дэхь давалгаа эхэллээ. Энэ улсуудад "Ковид-19" халдварын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал ХБНГУ-д өдөрт бүртгэгдэж байгаа тоо 50 мянгад хүрч, өдрийн нас баралт 250 хүрсэн байна.

Герман улсын эрүүл мэндийн яамны зүгээс энэ давалгаанаас шалтгаалан тус улсад 100 мянга орчим хүн амь насаа алдах эрсдэл байна гэдэг мэдээллийг өгсөн.

Голланд улсын хувьд өдөрт бүргэгдэж байгаа тохиолдлын тоо 14 мянгад хүрч, өдрийн нас баралт 26-30 хүрсэн байна.

ОХУ-д хэдийгээр долоо хоногийн хөл хориог хийсэн боловч тохиолдлын тоо буурахгүй байна. Өдрийн тохиолдлын тоо 40 мянга хүрч, нас баралт 1200-д хүрсэн байна.

" гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ