Юуг өлөн элгэн дээрээ ууж болохгүй вэ?

 Зарим ундааг өлөн элгэн дээрээ ууж болохгүйг хоолны мэргэжилтэн сануулсныг РИА Новости агентлаг уламжилжээ. Түүний хэлснээр, өлөн элгэн дээрээ кофе уух нь ходоод-гэдэсний замын үйл ажиллагаа, түүний дотор давсны хүчлийн ялгаралтыг идэвхжүүлдэг байна. Энэ үйл явц нь ходоодны үрэвсэл үүсгэж болох юм гэж мэргрэжилтэн тодруулан тайлбарлажээ.  Үүний зэрэгцээ өглөө хүйтэн ус ууж болохгүй гэж тэр хэлсэн байна. Бие махбодь хүйтэн хоол ундыг муу хүлээж авдаг бөгөөд хэвийн байдалдаа бүрэн ороогүй байгаа ходоодны хувьд хүйтэн ус нь аюултай, бас стресс үүсгэж болох юм гэж мэргэжилтэн  тайлбарласан байна. Харин өлөн элгэн дээрээ бүлээн ус уух нь илүү дээр гэж тэр хэлжээ. 
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ