Халдварын 875 тохиолдол илэрч, 9 ХҮН НАС БАРЛАА

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 875 тохиолдол илэрчээ. Харамсалтай нь, мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 9 хүн нас барсан байна.
Насны бүлгээр нь авч үзвэл
- 41-60 настай - 2
- 61-80 настай - 4
- 80-аас дээш настай - 3
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Улаанбаатарт - 563
- Орон нутагт - 312
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10.727, гэрийн хяналтанд 28.029 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 2.024 нь хүүхэд, 434 нь жирэмсэн эх байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийг биеийн байдлаар нь авч үзвэл
- Хөнгөн - 4.493
- Хүндэвтэр - 4.739
- Хүнд - 1.264
- Нэн хүнд - 231

СЭТГЭГДЭЛ БИЧИХ