Жулиан Ассанж шоронд гэрлэнэ

WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж болон түүний сүйт бүсгүй Стелла Моррис нар Их Британийн ерөнхий прокурорын эсрэг зарга үүсгэсний дараа гэрлэх зөвшөөрөл авчээ. Энэ талаар сүйт бүсгүй Стелла Моррис "Бидний гэрлэлтэнд дахин саад бэрхшээл гарахгүй гэж найдаж байна" хэмээн нөхцөл байдлын талаар тайлбарласан аж. Ж.Ассанж, С.Моррис нар хоёр хүүтэй.
Их Британид 1983 оноос хойш мөрдөгдөж буй Гэрлэлтийн тухай хуулийн дагуу хоригдлууд ч гэрлэх эрхтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ