31 настай эмэгтэй хамт архи уусан эрэгтэйнхээ зүрхэнд хутгалж амийг нь хөнөөжээ

Чингэлтэй дүүргийн 9-р хороонд  байрлах нийтийн байранд эрэгтэй хүн бусдад хутгалуулж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, аравдугаар сарын 08-ны өдөр 29 настай эрэгтэйг 31 настай эмэгтэй цээжинд хутгалж амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсан байна. 

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад хэргийн газраас хутга, 500 грамм архи зэрэг эд зүйлс олдсон аж.

Тус хэргийг одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ