Яруу найрагч Б.Ичинхорлоо МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар томилогдлоо

Монголын зохиолчдын эвлэлийн 17 дугаар Их чуулган өчигдөр /2021.11.12/ Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Чуулганаар МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар Төв номын сангийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоог томилсон байна.

Чуулганд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүд, орон нутгийн салбар хорооны гишүүд мандатын эрхтэй 268 төлөөлөгч оролцож, Удирдах зөвлөлийн даргаа сонгохдоо нууцаар санал хураажээ. 

Монголын зохиолчдын эвлэлийн Их чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулж, Удирдах зөвлөлөө сонгодог.  Өнгөрсөн дөрвөн жил буюу 2018-2021 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, С.Буяннэмэхийн шагналт зохиолч, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн До.Цэнджав МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ