“Бидний бахархал-Монголын нууц товчоо” уралдааны шилдгүүд тодорлоо

Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс зохион байгуулсан “Бидний бахархал-Монголын нууц товчоон” хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн эзэд тодорлоо. Уралдаанд нийслэл болон Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг  аймгуудаас нийт 312 бүтээл ирснээс шаардлага хангасан дунд ангийн 88 бүтээл, ахлах ангийн 57 оролцогчийн 145 бүтээлийн дунд шалгаруулалтыг хийсэн байна.

Шүүгчдийн багийн зүгээс дунд, ахлах анги ангилалд тус бүр тэргүүн, дэд, гуравдугаар байр, мөн долоон тусгай байрын эздийг шалгаруулсан байна.

Ахлах анги ангиллын гуравдугаар байрт “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12ж ангийн сурагч Л.Хөлгөнсудар, дэд байрт СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургуулийн 12в ангийн сурагч С.Ёндонсамбуу, тэргүүн байрт СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургуулийн 12в ангийн сурагч Э.Сүхбат  нар шалгарсан байна. Харин дунд анги ангиллын гутгаарт байрт 1 дүгээр сургуулийн 7в ангийн сурагч Б.Оюундулам, дэд байрт 24 дүгээр сургуулийн 7ж ангийн сурагч Б.Эгшиглэн, тэргүүн байрт 17 дугаар сургуулийн 6в ангийн сурагч Г.Билэгт нар шалгарсан байна.

Уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн өчигдөр “Bluemon” төвийн “Норфей” уран зургийн галерейд дэлгэгдсэн бөгөөд шагналт байр эзэлсэн бүтээлүүдийг сонирхуулъя.  

“Бидний бахархал-Монголын нууц товчоо” уралдааны шилдгүүд тодорлоо“Бидний бахархал-Монголын нууц товчоо” уралдааны шилдгүүд тодорлоо“Бидний бахархал-Монголын нууц товчоо” уралдааны шилдгүүд тодорлоо“Бидний бахархал-Монголын нууц товчоо” уралдааны шилдгүүд тодорлоо“Бидний бахархал-Монголын нууц товчоо” уралдааны шилдгүүд тодорлоо“Бидний бахархал-Монголын нууц товчоо” уралдааны шилдгүүд тодорлоо


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 55 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин