Гал түймэр гарч болзошгүй 2527 зөрчлийг илрүүлжээ
Нэгдсэн арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар дүүргийн 15,17 дугаар хороодын хэсгийн ахлагч, сайн дурын ажилтан, Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Сүхбаатар дүүрэг дэх хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн нийт 450 ажилтан оролцлоо.
Нийт 3708 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материал тарааж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ