Нийслэлийн иргэдийн 50-иас дээш хувь нэмэлт тунд хамрагдвал шар бүсэд шилжинэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.

-Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт буурсан байна.

-Хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо мөн буурч байна.

-Нэмэлт III тунгийн хамрагдалт хангалтгүй байна.

-Нийслэлийн нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь нэмэлт тунд хамрагдвал улбар шар бүсээс шар бүсэд шилжих боломж бүрдэнэ.

-Шахмал түлшний шуудай дахин тасрахгүй.

-Шахмал түлшний 44228 тонн нөөцтэй байна.

-Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг өглөө.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ