Энэ сарын 19-нд БНСУ руу богино хугацааны визтэй зорчихыг хориглов

Энэ сарын 19-нд Улаанбаатараас Сөүл чиглэлийн нислэг үйлдэгдэнэ. Ингэхдээ БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас гаргажээ. 

Тухайн нислэгээр зорчих боломжтой зорчигчид:

  • Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид
  • БНСУ-ын иргэд
  • F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд
  • F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч
  • А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ