Дэглэмээ баримталж чадвал 20 хоногийн дараа Эрээний авто замын тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ

Эрээний боомтын асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл өглөө. Түүний өгсөн мэдээллээр, авто зам, зорчигч тээвэр хязгаартай байгаа хэдий ч төмөр зам, барааны эргэлт хэвийн үргэлжилж байгаа аж.

Хэрэв хоёр орны жолооч нар хавьталд орохгүй байж, халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж чадвал 20 хоногийн дараа авто замын тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Ирэх 20 хоногийн хугацаанд Монголын талын жолооч нар, чингэлэгээ бэлтгэх, хилийн цэгийн талбайг засах зэргээр бэлтгэл хангаж байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ