“Сондор хилэн” англи хэлний төвд дараахь чиглэлээр суралцах боломжтой

Хил эхнээсээ нээгдэж, корона вирусын улмаас хэсэг намжмал байсан улс хоорондын хөдөлгөөн эхэлж, хүүхэд залуус харийг зорьж сурч ажиллах хэрэгцээ эрс нэмэгдэж байна. Яг энэ үед манайхны дунд Төмөрөө багш хэмээн танигдсан С.Төмөрбат багшийн “Сондор хилэн” сургалтын төв танхимын сургалтаа эхлүүлж байгаа нь хүлээлтэд нийцсэн явдал болж байна.
Суралцагсдын хэрэгцээнд зориулсан, түвшин түвшнээрээ суралцах боломжтой бөгөөд хүүхдийн ангид гэхэд хоцрогдол арилгах, ЭЕШ-д бэлдэх, олон улсын шалгалтад бэлдэх, сургууль шилжих тохиолдолд түвшингээ ахиулах зэрэг шаардлагад нь нийцсэн хөтөлбөрөөр сургалт явагдана. Сүүлийн үед ганцаарчилсан сургалтыг хүмүүс авах болсон бөгөөд яаралтай хэлний түвшнээ ахиулах хэрэгцээтэй хүмүүс эсвэл гадаадад очсон хойноо эх хэлээрээ хэлний түвшний сайжруулах хүсэлтэй хүмүүс ч хилийн чинадаас С.Төмөрбат багштай холбогддог. Мөн групп, онлайн, ТОЕФЛ-д бэлдэх, онлайн ангиуд бий.
Цагийн хувьд маш уян хатан байгаа нь хүмүүст таалагдаж байгаа аж. Өглөөний анги 6-8, 10-12 цагийн хооронд үргэлжлээд 12-14, 14-16, 16-18 цагийн сургалтууд үргэлжлэх бөгөөд 22 цаг хүртэл сонгон суралцах боломжтой. “Сондор хилэн” англи хэлний төвийн хичээлүүд ажлын таван өдөр үргэлжилдэг нь хэлийг төвлөрч, давтамжтайгаар дадал болгон суралцахад тун тустай байдаг.
Англи хэлний мэдлэгтэй олон хүн байдаг ч монгол хүний сэтгэхүйд тааруулж, заах арга зүйтэй, системчлэн заах чадвар тусдаа юм. Тиймээс сүүлийн үед хүмүүс сургалтын төвүүдийг сонгохдоо багшилсан жил, ажлын туршлага, ажлын амжилтуудыг харж сонголтоо хийдэг болжээ. Ямартай ч ковидын эрсдлийг тэвчээртэй хүлээсэн “Сондор хилэн” танхимын сургалтаа эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ