Өнөөдөр дархлаажуулалтын 65 цэг 09:00-20:00 цагт ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 31 баг, суурин 65 цэгт ажиллана.

Эдгээрт 96 багийн 304 эмч, ажилтан ажиллаж, 5,868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 79, II тунд 207, нэмэлт сэргээх тунд 4,575 буюу нийт 4,861 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 25.6 хувь байна.

Мөн 2,966 жирэмсэн эх, 12-15 насны 67,818, 16-17 насны 26,670 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

СЭТГЭГДЭЛ БИЧИХ