Гишүүн асан Д.Ганболд хотын Ерөнхий менежерээр томилогдов

Засгийн газрын өчигдөр (2021.11.17)-ийн хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилжээ. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан тэрбээр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орж байгаа аж.

Хотын Ерөнхий менежер асан Т.Гантөмөр тэтгэвэртээ гарч буй тул ийн томилгоо хийгдсэн байна. Д.Ганболдын тухайд 2016-2020 оны парламентад ажилласан, Улаанбаатар хотын Налайх районы Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас ажлын гараагаа эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй төрийн албанд зүтгэсээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй ч санхүүгийн салбарт олон жил ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ