Зайнаас тандах технологи ашиглан ой, хээрийн түймэр унтраах дадлагыг анх удаа хийжээ

Зайнаас тандах технологи ашиглан анх удаагаа зохион байгуулагдсан тус дадлага сургуулийг ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон Мандал сумын Засаг даргын Тамгын газартай хамтран явуулсан юм.
Дадлага сургуулиар 1,2 га талбайд түймрийн унтраах үеийн алба хаагчдын энерги зарцуулалт, өвсний чийгсэл, салхины хурд, цаг хугацааны хэмжилтийг хийж, хүч хэрэгслийг урьдчилан тооцоолох онолыг практикт туршсанаараа ач холбогдолтой байлаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ