469 сургууль ТАНХИМЫН СУРГАЛТАД шилжжээ

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 469 сургууль танхимын сургалтад шилжиж, хичээлээ хэвийн явуулж байна.
Цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа хоёр хичээлийн жил дараалан доголдсон. Харин 2021-2022 оны хичээл жилийг хосолмол байдлаар эхлүүлэх шийдвэр гарч өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
Тухайн бүс нутаг ногоон болон шар түвшинд шилжвэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимд шилжүүлэх журамтай.
Тэгвэл БШУЯ-аас гаргасан 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн статистик мэдээллээр улсын хэмжээнд ерөнхий боловсролын 842 сургуулиас 469 нь танхимаар хичээллэж байна. Харин 365 нь хосолмол 5/9 хэлбэрээр, найман сургууль цахимаар хичээлээ явуулж байгаа аж.
Түүнчлэн улсын хэмжээнд 713.6 мянган суралцагч байгаагаас 223.4 мянга нь танхимаар, 478.1 нь мянга нь хосолмол байдлаар хичээлээ үзэж байна. Харин 12.100 сурагч зайнаас сургалтад хамрагдаж байгаа аж.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ