Коронавирусийн дараа цус бүлэгнэхээс хэрхэн сэргийлэх вэ ?

Эмч: COVID-19-ийн дараа цус бүлэнтэх эрсдэлийг бууруулахын тулд шингэн ахиухан ууж, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй .     
Оросын дотрын эмч Надежда Чернышова телевизийн “Москва 24” сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа, COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүс цус бүлэгнэх эрсдэлийг хэрхэн бууруулах тухай ярьжээ. “Ус ахиухан уух, яагаад гэвэл энэ нь шингэн дутагдсантай холбоотой байх нь олонтоо байдаг. 
Нэг байрлалд, ялангуяа компьютерын ард удаан  хугацаагаар суухгүй байх, яагаад гэвэл цус доошоо урсдаг, удаан суухад энд цус хөлийн венийн судсанд тогтонгиждог, тиймээс бүлэн үүсэх эрсдэл ихэсдэг. Түүнчилэн спортоор хичээллэж, илүү хөдлөж явж  байх хэрэгтэй” гэж Чернышова хэлсэн байна. 
Урьдчилан сэргийлэх зорилгоор цус шингэлэх  эм бэлдмэл хэрэглэхдээ сэрэмж болгоомжтой байхыг эмч бас сануулжээ.  Ийм эмүүд нь дагалдах сөрөг нөлөөтэй байдаг, тиймээс эрүүл мэндэд ауюлтай нөхцөл байдал үүссэн нөхцөлд л эмч  ийм эм уухыг зөвлөх ёстой гэж тэр тайлбарласан байна. 
Бүлэн үүсч болохоос болоод сандрахгүй байхыг Чернышова өвчилж эдгэрсэн хүмүүст уриалаад, гэхдээ яалт ч үгүй болгоомжтой байхыг зөвлөжээ. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ