Спортын заал танхим өглөөний 6-8 цагт иргэдэд нээлттэй болно

Сургалтад биеийн тамир, спортын салбарын удирдлагууд, санхүүгийн салбарынхан оролцохын зэрэгцээ аймаг, орон нутгийн биеийн тамирын мэргэжилтнүүд цахимаар оролцжээ. Биеийн тамир, спортын улсын хорооноос ирэх жилүүдэд хийх ажлынхаа 70-80 хувийг нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд “Илүүдэл жингүй Эртэч Монгол” төслийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Түүнчлэн өглөө 6-8 цагийн хооронд фитнесс, иог, заал, танхим зэрэг спортын чиглэлийн бүх талбайг үнэ төлбөргүй, нээлттэй болгохоор ажиллаж байгаа юм байна. Үүний үр дүнд иргэд ажилдаа явахаас өмнө, өглөө эрт дасгал хийж, биеэ чийрэгжүүлээд дараа нь үндсэн ажлаа эхлүүлдэг дадал хэвшлийг бий болгох боломж бүрдэх юм. Өглөө төдийгүй оройн цагаар ч иргэд, олон нийт дасгал, хөдөлгөөн хийх орчин, нөхцлийг бүрдүүлэхээр зорьж байгаа аж. “Олон жилийн өмнөөс БТС-ынхан энэ шинэтгэл, реформыг хийхээр Засгийн газар болон бусад холбогдох яамтай саналаа солилцсон. Харин өнөөдөр хүсэн хүлээсэн төлөвлөгөө маань бодит ажил болж, хөрсөн дээрээ бууж байгаад бид баяртай байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр онцолж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ