“Тодканнам” эмнэлэгийн эмч нартай холбоотой шүүх хурал хойшиллоо

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Тодканнам” эмнэлэгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу энэ сарын 19-ны өдөр товлогдсон.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт, иргэний хариуцагч Д.Тодномбат ковид-19 өвчний ойрын хавьтал болсон тухай баримтаа ирүүлсэн, шинжээч Б.Байгалмаа хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай баримт ирүүлснийг шүүх бүрэлдхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ