Чех улсад COVID-19-ийн эсрэг вакцин тариулаагүй иргэдийн хувьд хатуу хөл хорио тогтоож байна

Вакцин тариулсан юмуу COVID-19-өөр өвчилж эдгэрэн хүмүүсийг л ресторан, музей, үйлчилгээний болон бусад олон нийтийн газарт оруулна гэж тус улсын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Андрей Бабиш өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, хатуу хөл хорио 2022 оны хоёрдугаар сарын сүүлч хүртэл үргэлжилж магадгүй ажээ. Мөн сургуулиудад сурагчдаас COVID-19-ийн шинжилгээ тогтмол авах юм байна. Бас эндэхийн үйлдвэр, компаниуд тарилга хийлгэхээс татгалзаж буй ажилтнуудаас заавал шинжилгээ авна. Энэ зардлыг улсын төсвөөс гаргах ажээ. Үүний зэрэгцээ Чехийн засгийн газар аль болох олон ажилтнаа гэрээр ажиллахад шилжүүлэхийг албан газруудад зөвлөсөн байна.
Чехт цар тахал эхлэснээс хойш 1 995 300-гаад халдварын тохиолдол илэрч, 32 079 хүн нас бараад байна.
Түүнчилэн Австри улс COVID-ийн эсрэг вакцин тариулаагүй хүмүүсийн талаар хатуу хөл хорио тогтоосон юм. Ажилдаа явах, дэлгүүр хоршоо, эмийн сан орох, шаардлагатай хүмүүст тусламж үзүүлэхээр л гэрээс гарахыг вакцин тариулаагүй хүмүүст зөвшөөрч байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ