Путин хамрын вакцин хэрэглэх туршилтад оролцоход бэлэн байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Гамалеягийн нэрэмжит эпидемиологи, микробиологийн төвд хийж байгаа коронавирусийн эсрэг хамрын вакциныг туршихад сайн дураараа оролцохоо илэрхийлжээ. “Би энэ туршилтад оролцож болох уу?” гэж Путин өнгөрсөн ням гарагт тус төвийн орлогч захирал Денис Логуновтай уулзахдаа түүнээс ингэж хүссэн байна. Туршилтад оролцохын тулд зөвшөөрсөн бичигт гарын үсэг зурах хэрэгтэй гэж орлогч захирал хариулжээ. “Тохиролцлоо, би гарын үсэг зурна. Бүр өнөөдөр ч ингэж болох юм” гэж Путин хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ