Мясников: ханиад, томуугийн үед юу хийж болохгүй вэ ?

   Ханиад, томуугийн үед согтууруулах ундаа уухгүй байхыг эмч, телевизийн хөтлөгч Александр Мясников зөвлөж байна. “Юу хийж болохгүй вэ? Согтууруулах ундаа хэрэглэж болохгүй ээ. “Ганц хундага тонгойлгочихвол, зүгээр болно гэж та бодож болох” гэж тэр телевизийн “Россия 1” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.  Ингэхдээ тэр идэх хоолоо хязгаарлахгүй байж, “орж л байвал” идэж байхыг зөвлөсөн байна.  
Өвчилсөн бол цайр болон магнигаар баялаг тахианы тунгалаг  шөл, түүнчилэн бүлээн ундаа, жишээ нь цангисын шүүс, зөгийн балтай цай ууж болно. 
Гэхдээ С амин дэм их тунгаар хэрэглэхээс түдгэлзэх хэрэгтэй тэр тайлбарлажээ. Сайн гэдэг ч, энэ амин дэм эдгэрэлтийг хурдасгадаггүй гэж Мясников хэлсэн байна. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ