Дамбадаржаа, Хайлааст орчимд агаар маш их бохирдолтой байна

Агаарын чанарын индексээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ний өдрийн 11:57 цагийн байдлаар Дамбадаржаа /409/, Хайлааст /472/ орчимд агаар маш их бохирдолтой байна.
Агаарын чанарын албанаас нийт 15 байршилд АЧИ-г хэмждэг бөгөөд:
- Мишээл экспо орчимд агаар цэвэр /36/
- Нисэх /134/
- Толгойт /119/
- МҮОНРТ /196/
- Амгалан /143/
- Баруун дөрвөн зам /115/
- 100 айл /139/
- Ургах наран /104/
- 1-р хороолол орчимд бага бохирдолтой /122/
- Баянхошуунд бохирдолтой /204/
- 5 буудал, Богд хааны ордон музей, Монгол газар, Бөхийн өргөө орчимд хэвийн /51-74/ гэсэн үзүүлэлттэй байгааг agaar.mn мэдээлжээ.
АЧИ 301-400 буюу их бохирдолтой үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
АЧИ 101-200 буюу бага бохирдолтой үед зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ