Э.Эрдэнэ: Хаан банкнаас алдсан иргэдийн мэдээллийг гаднын сайтаар зарсан байж болзошгүй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Монгол Улсын 2.3 сая иргэний хувийн мэдээлэл гадаадын сайтаар зарагдаж байна. Энэ асуудлыг шалгасан уу, юу болсон бэ" гэж асуув.
Ингэхэд ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ "Хакеруудын алдсан мэдээллүүдийг зардаг хар зах маягтай сайт байдаг. Тус сайтад Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээлэл зарагдаж байсан. Энэ нь аравдугаар сарын 6-нд анх тус сайтад тавигдсан. ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Дансны дугаар болон тавигдсан мэдээллийг нь харахад уг мэдээлэл нь Хаан банкнаас алдсан мэдээлэл байж болзошгүй байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ