COVID-19-д өртөмтгий хамгийн сул цусны бүлэг

 COVID-19-д өртөмтгиий хамгийн эмзэг цусны бүлгийг тогтоожээ! “Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс коронавируст халдвар авах эрсдэл ихтэй байдаг байна”. Оросын парламентын дээд танхим – Холбооны зөвлөлийн нийгмийн бодлогын хорооны гишүүн, хүүхдийн мэс заслын эмч, ОХУ-ын гавъяат эмч Владимир Круглый “Москва” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа, судалгаагаас үзвэл, хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс шинэ төрлийн коронавируст халдвар авах эрсдэлийн бүсэд орж болох юм гэж мэдэгджээ. 
Түүний хэлснээр, коронавируст халдвар авах давтамж, өвчний илүү хүнд явц нь  цусны бүлэгтэй холбоотой эсэхтэй холбоотой судалгааг БНХАУ-д хийсэн байна.  “Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс коронавируст халдвар авах эрсдэлд илүү өртөмтгий байдгийг хэд хэдэн судалгааны явцад илрүүлжээ” гэж эмч тайлбарласан байна.  COVID-19-өөр нас барагсдын дунд хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс илүүтэй байсан бөгөөд тэд ойролцоогоор 40%-ийг эзлэж байжээ.  Гэхдээ бусад орноос энэ тухай мэдээ баримт одоогоор ирээгүй байгааг Круглый тэмдэглэсэн байна.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ