Авлига авсан ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг 5.6 саяар торгожээ

Тэгвэл түүний хүсэлтийг прокурор хүлээн авч, энэ сарын 12-нд шүүхэд шилжүүлснээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18-нд С.Энхзаяа болон түүнд хахууль өгөгч Г.Сүхчулуун нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Ингээд С.Энхзаяаг 5.6 саяар торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан. Мөн Г.Сүхчулууныг 4 сая төгрөгөөр торгож, нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилийн хугацаатай хассан байна.
Өнгөрсөн Наймдугаар Сард Авлигын Хэргээр Баривилж, Шалгаж Эхэлсэн ХӨСҮТ-Ийн Хүний Нөөцийн Албаны Дарга И.Орхон Хэргээ Хүлээж, Хялбаршуулсан Журмаар Шийдүүлснээр 15 Саяар Торгуулаад Энэ Хэргийг Хаасан Талаар Бид Мэдээлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ