ШӨХТГ ажилчдаа хурууны хээгээр нь бүртгэхээ болино гэв

Албан байгууллагууд ажилчдынхаа ирцийг хурууны хээгээр бүртгэх нь хүний хувийн мэдээлэлд хүндэтгэлгүй халдсан үйлдэл гэж үзэх хандлага түгээмэл болсон. Энэ ч үүднээс Хүний хувийн мэдээллийн тухай хуулийн төсөлд хурууны хээний ашиглалтын хүрээг хязгаарлах зүйл заалт тусаад байгаа.
Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн нүүр хуудастаа “Энэ өөрчлөлтийг хүлээлгүй, ирэх сарын 1-нээс ажилчдаа хурууны хээгээр бүртгэхээ болино” гэж мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ