Голланд сарын дотор хоёр дахиа хорио цээрийн дэглэмийг чангалав

                         "Голландад коронавирусээр халдварласан тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан, нэмэлт хязгаарлалт тогтоолоо" хэмээн AFP агентлаг мэдээллээ. Тиймээс жижиг дэлгүүрүүд, зоогийн газрууд, баарууд, соёл урлагийн газрууд 17:00-5:00 цаг хүртэл ажиллахгүй бол супермаркетууд 20:00 хүртэл ажиллана. Мөн дунд сургуулиуд ажиллана. Хязгаарлалт 11-р сарын 28-наас гурван долоо хоног үргэлжлэх аж.                       
   Насанд хүрэгчдийн 85 орчим хувь нь вакцинд хамрагдсан ч тус улсад өдөрт 20 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Үүний зэрэгцээ вакцинд хамрагдаагүйчүүдийн 70-аад хувь эрчимт эмчилгээнд хамрагдаж буй. Түүнчлэн Өмнөд Африкын бүгд найрамдах улсаас Голландад ирсэн хоёр нислэгийн 600 зорчигчийн 85 нь коронавирусийн халдвар авсан талаар "Ройтерс" агентлаг мэдээлжээ. "Одоогоор 110 зорчигчийн шинжилгээний хариу тодорхой болоод байна. 15 нь эерэг, 95 нь сөрөг. Энэ үр дүнд үндэслээд коронавирусийн илрүүлэлт 13,6 хувь байна гэж үзэж болно. Цаана нь 85 орчим эерэг хариу байна гэсэн үг" гэж эх сурвалж мэдээлж байна.                               
          ӨАБНУ-д илэрсэн "омикрон" хувилбараар зорчигчид халдварласан эсэхийг нь тогтоохоор ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ