Хятад Лаосын төмөр зам 12-р сарын 3-нд бүрэн ашиглалтад орно


ХТРТ-ын мэдээ, 12-р сарын 3-нд Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Күньмин хот болон Лаосын нийслэл Вьентьян хотыг холбосон 1035 км урт Хятад-Лаосын төмөр зам бүрэн ашиглалтад орно. Хятад Лаосын төмөр зам нь Хятадын төмөр замын сүлжээнд шууд холбогдсон олон улсын төмөр зам бөгөөд ашиглалтад орсны дараа зорчигчид Күньмин хотоос Вьентьян хүртэл 10 цаг орчим аялах боломжтой. Өмнө нь ердөө 3.5 километр төмөр замтай байсан Лаос улс төмөр замын тээврийн эрин үе рүү оржээ.
Сэтгүүлч Хятадын үндэсний төмөр замын групп ХХК-аас мэдээлснээр, Хятад Лаосын төмөр зам бүхэлдээ Хятадын стандартад нийцсэн бөгөөд "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын бэлэг тэмдгийн чанартай чухал төсөл юм. Төмөр зам нь олон уул, усны системийг дайран өнгөрч, зам дагуух геологийн бүтэц нь нарийн төвөгтэй байдаг тул барихад маш хэцүү байлаа. Хятад, Лаосын барилгачид янз бүрийн хүндрэл бэрхшээл, цар тахлын нөлөөг даван туулж, 167 хонгил нэвтлэн, Луан Прабангийн Меконгийн гүүр, Юань Жяны хоёр эгнээтэй гүүр зэрэг 301 гүүр барьжээ. Хятад-Лаос төмөр замын бүтээн байгуулалт нь Лаост орон нутгийн 110 мянган хүнийг ажлын байраар ханган, 2000 орчим километр зам, суваг барихад тусалж, тухайн орон нутгаас 5 тэрбум 100 сая гаруй юанийн материал, хангамжийг худалдан авчээ.
Эх сурвалж: Дэлхийн цаг
May be an image of outdoors

May be an image of road and sky

May be an image of train, outdoors and text

СЭТГЭГДЭЛ БИЧИХ