Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 159879 хүрлээ

БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин зургаан цаг гаруй хугацаанд хүчирхийлсэн хэрэг гарч, олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Энэ хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан өргөдөл гаргадаг www1.president.go.kr сайтад монголчууд санал цуглуулж байгаа. Уг сайтад 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг ажээ. Монгол охинтой холбоотой саналын тоо  одоогоор 159879  хүрээд байна (Монголын цагаар 17.00) Өргөдөлд саналаа өгөх хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ